ЭМЧ СУВИЛАГЧ НАР ЭМНЭЛГИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭРЭГСЛЭЭ ӨӨРСДИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ НЬ ХЭР ОНОВЧТОЙ ВЭ?

Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдлуудын хүлээн авч тусгаарлаж байгаа. Тус эмнэлгийн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ажлын хуваарь гарган ажиллаж байгаа юм. 

Гэтэл тус эмнэлэг нь Эрүүл мэндийн яамны харьяа биш учраас эмч сувилагч нар нь хамгаалалтын хэрэгслийн үнийг цалингаасаа суутгуулж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. 

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаас тодруулга авлаа. Тэрбээр “Цэргийн төв эмнэлэг бол Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг. Хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг боловч харьяалал нь өөр. Тухайн эмнэлэг нь өөрийн гэсэн төсөвтэй. Салбарын сайдынх нь багцад эмнэлгийн үйл ажиллагааны хөрөнгө нь төсөвлөгдсөн байгаа. Түүнээсээ тусламж үйлчилгээ үзүүлээд явах боломжтой. Мөн тухайн эмнэлэгт өвчтэй хүн очоогүй. Сэжиглэсэн тохиолдлуудыг тусгаарлах үйл ажиллагааг Цэргийн төв эмнэлэгт явуулж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилсан маск, эмнэлгийн хэрэгслийг хот хөдөө гэлтгүй бүх эмнэлгүүдэд хүргэж байгаа”хэмээн мэдэгдлээ. 

Уг нь Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангах үүднээс 6,8 тэрбум төгрөгийг баталсан. Төр тодорхой хэмжээнд төсөв гаргаж, ард түмэн хандив өргөсөөр байхад төрийн албан хаагчид нь өөрсдийн цалингаасаа эрүүл мэндийн хэрэгслээ худалдан авч байгаа нь хэр оновчтой вэ? 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс “Тухайн эмнэлэгт тусгаарлах үйл ажиллагаа явагдаж байгаа, өвчин илрээгүй, өвчин илэрсэн тохиолдолд тодорхой зардал гаргах асуудал яригдана” гэх өгч байна. Гэхдээ тусгаарлаж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай байгаа эмнэлгийн хамгаалах хэрэгслийг төрийн албан хаагч цалингаасаа суутгуулж,  худалдан авч байгаа нь хэр оновчтой вэ? 

admin

Read Previous

КОРОНАВИРУСЫГ ИЛРҮҮЛЭХ ШИНЭ БАГАЖ БҮТЭЭЖЭЭ

Read Next

НӨӨЦИЙН МАХЫГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРГАНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *