БНХАУ руу экспортлох нүүрсний тээвэр эхэллээ

Улсын Онцгой комисс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгосон билээ. Харин өнгөрсөн сарын 26-ны Улсын Онцгой комиссын хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв.

Харин нүүрс тээвэр хойшлох нь эдийн засагт алдагдалтай байгаа учраас хугацааг нь наашлуулж өчигдрөөс (2020.03.05) нүүрсний тээвэр эхэлжээ. Тодруулбал Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.

admin

Read Previous

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгээ бэлнээр авахыг хүсэж байна

Read Next

1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАР ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *