Уханиас ирсэн 31 иргэнийг давтан шинжилгээнд хамруулна

  БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэн одоо хүртэл ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмнэлгийн хяналтад байгаа. Тодруулбал, 30 том хүн, нэг хүүхэд ирсэн бөгөөд тэднийг 7-14 хоног тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа юм. 

Энэ сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тэднээс шинжилгээ авахад сөрөг гарсан байдаг. Гэсэн ч коронавирусийн далд үе 14 хоног байдаг тул ийнхүү тусгаарласан хэвээр байгаа юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхэд тусгаарлагдаад байж байна. 14 хоногийн хугацаанд хяналт тавьж, шинжилгээ авч ажиллаж байна. Эхний удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан, вирус илрээгүй.  Маргааш, нөгөөдрөөс давтан шинжилгээнд оруулна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, сайн байгаа” гэлээ. 

admin

Read Previous

С.Амарсайхан: Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй

Read Next

Зөвлөмж: Шинэ коронавирусийн халдвараас сэргийлье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *