ЗГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ЗАРЛИГИЙГ ДЭМЖЛЭЭ

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. 

Тодруулбал, Улсын Онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохтой холбоотой зарлиг гаргаж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн юм.

Харин одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

admin

Read Previous

В.ПУТИН, ШИ ЖИНЬПИНТЭЙ ГУРВАН УДАА УУЛЗАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Read Next

ШИЙДВЭР ГАРГАГЧИД АА, ЯАГААД ХИЛЭЭ ХААХГҮЙ, ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДЭЭ ХЯНАХГҮЙ БАЙНА ВЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *