ХИЛ НЭВТЭРЧ БУЙ ИРГЭДЭД ХӨЛ ХОРИО ТОГТООЁ

Урд хөршид  коронавирусийн тархалт дэгдэснээс хойш 43 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар  халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 42760-д хүрч өмнөх өдрөөс 2,200 гаруйгаар нэмэгджээ. Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо 1013-д хүрч өмнөх өдрөөс 103 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварын тархалтыг бууруулахын төлөө ДЭМБ, Хятад улсын Засгийн газар хамтран ажилласаар байна.

Иймээс алхам тутамдаа сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна. Манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд хил хааж, сургууль, цэцэрлэг гээд олноороо цугларах нөхцөл бүрдүүлдэг газруудад ирэх сарын 2 хүртэл хөл хорио тогтоогоод байна.  Улс орнуудын хувьд коронавирээс сэргийлэх бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,  АНУ сүүлийн 14 хоног БНХАУ-д зорчсон гадны иргэдийг хилээр оруулахыг хоригложээ. Мөн БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон АНУ-ын иргэд 14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгах шийдвэр гаргаад байгаа аж.

Яг ийм шийдвэрийг дэлхийн олон улсууд гаргаад байна. Тухайн улсуудын хувьд коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улсууд БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй, тасалбарыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Манай улс ч мөн дээрх арга хэмжээг жишээ болгон шийдвэр гаргах шаардлага тулгараад байна. Нэг үгээр БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэв дээрх хугацаанд БНХАУ-д зорчсон бол 14 хугацаанд тусгаарлах, тусгаарласан зардлыг тухайн иргэнээр өөрөөр нь төлүүлэх бусад улсын жишгийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. 

admin

Read Previous

КОРОНАВИРУСИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ ХҮМҮҮС ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛ ГАРААД БАЙНА

Read Next

УРЛАГТ ҮҮРЛЭСЭН ХАР ТАМХИ БУЮУ МАНСУУРСАН ТАЙЗ ШИРТЭХҮЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *