НЕФТИЙН ҮНЭ 54 АМ.ДОЛЛАРООС ДООШИЛЖ БУУРЧЭЭ

Лондоны “ICE” биржийн мягмар гарагийн арилжаа эхлэхэд “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 4.9 хувиар унаж, нэг торх нь 53.98 ам.доллар болсныг арилжааны мэдээлэл харуулжээ. 

“Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд 54 ам.доллароос доошилж буурч байв.

БНХАУ-д дэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчний тархалт нефтийн ханшид урьдын адил нөлөөлсөн хэвээр байна. Бизнесийн үйл ажиллагаа, аялал жуулчлал буурсантай холбоотойгоор тус улсад нефтийн эрэлт 20 хувиар буюу 3 сая торхоор унажээ.

Хятадын Хубэй мужийн Ухань хотод “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр мэдээлжээ. БНХАУ-аас гадна уг вирус 23 улсад илэрсэн байна. Өөр олон улсад илэрсэнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.

admin

Read Previous

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ САНАЛ ХУРААЛТ АЙОВА МУЖ УЛСААС ЭХЭЛНЭ ДЭЛХИЙД | УЛС ТӨР

Read Next

”ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н IPO СОНГУУЛИАС ӨМНӨ АМЖИХ УУ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *