НИЙСЛЭЛ 9 ТОЙРОГ 24 МАНДАТТАЙ БАЙНА

Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоогоо хуваарилах хуультай. Тэгвэл МАН тойрог, мандатын тоогоо хуваарилж дуусчээ. Тодруулбал, МАН орон нутагт 20 тойрог 52 мандаттай байхаар тогтсон байна. Үүнийг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Бүлэг хуралдаад улсын хэмжээнд нийт 29 тойрог 76 мандаттай байхаар тогтлоо. Үүнээс орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Орон нутагт хоёр өөрчлөлт орсон. Нэг мандаттай тойргийг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий тойрогтой байна гэж заасан байгаа. Дундговь Сүхбаатар, Булган, Говь-Алтай аймаг нэг тойрог 2 мандаттай болно. Дундговь аймаг хүн ам цөөтэй учраас Говьсүмбэр аймагтай нэгтгэж хоёр мандат олгохоор болсон.

Харин Нийслэлийн хувьд 9 тойрог 24 мандаттай байна. Үүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр тав, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануур дүүрэг хоёр мандаттай байх юм. Нэрлэсэн 9 дүүрэгт Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байгаа. Энэ нь хүн амын тооноос хамааралтай. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 360 мянган хүн амтай, 230 гаруй мянган сонгогчтой. Энэ нь сонгуулийн сурталчилгааны цөөн хоногт бүх сонгогчдод хүрч ажиллахад хүндрэлтэй. Иймд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нөгөө нь гурван мандаттай нэг тойрог байхаар хуваарилсан” гэв.

admin

Read Previous

НҮҮРС, ЗЭСИЙН ЭКСПОРТ СААРАХ ТӨЛӨВТЭЙ

Read Next

Д.АЮУШ: АРИГ БАНКИНД ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ҮҮССЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *