МУ-ЫН ИРГЭН АВСТРАЛИД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ТУХАЙ МЭДЭЭЛЛЭЭ ЭМЯ ҮГҮЙСГЭВ

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Тэгвэл дөнгөж сая энэ мэдээллээ үгүйсгэв.

Тодруулбал, энэ нэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн хэмээн өнөөдөр өдөр мэдэгдсэн. Тэгвэл ЭМЯ энэ мэдээллээ үгүйсгэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаатар “Бид мэдээллээ нягталлаа. Гэтэл тухайн иргэн нь БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод очсон. Ингэхдээ халдвар авсан хүнтэй онгоцонд хамт нисэж очсон байна гэдгийг Австралийн Эрүүл мэндийн газраас бидэнд утас мэйл хаягаар хариу ирүүллээ. Тухайн иргэн буцаад эх орондоо ирсэн” хэмээн мэдэгдлээ. 

admin

Read Previous

ҮХАНЬ ДАХЬ ОЮУТНУУДЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН

Read Next

КИНО ТЕАТР, ЦАХИМ ТОГЛООМ, НОМЫН САН ЗЭРЭГ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *