УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагаас хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. 

Харин үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах чиглэлтэй байна. Мөн өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. 

admin

Read Previous

ТѲВ ТАЛБАЙД БАЙРШУУЛСАН ХААЛТТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Read Next

Д.ТРАМПАД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *