СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАТЛАХ УУ?

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийг ирэх пүрэв гаригийн чуулганаар эцэслэн батлахаар товлоод байна. Эрх баригчид 2020 оны сонгуулийг 50:26 гэсэн хувилбараар явуулах хуулийн төслийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-аас тогтоосон тойргоос 50, 26 гишүүнийг нь улс нэг тойргоос сонгох мажоритар тогтолцооны хувилбар юм. Энэ хувилбарт МАН-ынхан нэгдээгүй, АН дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа ч энэ долоо хоногт багтаж, батлахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

admin

Read Previous

МАН-ЫН БҮЛЭГ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ТОМСГОСОН, МОЖАРИТОР ХУВИЛБАРЫГ ДЭМЖЛЭЭ

Read Next

Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *