НАВИГАЦИЙН ОРЛОГООР ТӨСӨВТ 165 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Ирэх онд нийт татварын бус орлогыг өнгөрсөн оноос 51 тэрбум төгрөгөөр буюу хувиар нэмэгдүүлэн улсын төсөвт тооцжээ. Ингэснээр 2020 онд татварын бус орлогоос 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэх юм. Орлогын дийлэнхийг газрын тосны болон навигацийн орлого бүрдүүлдэг.

Ирэх онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинээ буудал ашиглалтад орж, орон нутаг болон олон улсын нислэгийн тоо хэмжээг нэмэгдүүлснээр Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо 136 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Ингэснээр өнгөрөлт, буулт хөөрөлтөд үзүүлэх навигацийн орлогоор төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нислэгийн аюулгүй байдлыг хангаж агаарын зайг ашиглан олон улсын нислэгийг дамжин өнгөрүүлсний үйлчилгээний орлогоос дээрх мөнгийг олох юм байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

admin

Read Previous

“50 ГУЯ, 26 ХҮЗҮҮ” ХУВИЛБАРЫГ ӨӨРЧИЛНӨ

Read Next

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАТЛАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *