МАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

Ерөнхийлөгч 2020 оны Монгол Улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Уг хоригт “Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэж үзэж байгаа талаар тусгасан. 
Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Улмаар бүлгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхийг хориглосон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ.

admin

Read Previous

АВЛИГЫН ЭСРЭГ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Read Next

ДОКТОР О.ХАТАНБОЛД: 1990 ОНЫ ҮЙЛ ЯВЦ НЬ ХУВЬСГАЛ БИШ ХӨДӨЛГӨӨН БАЙСАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *