Ноолуурын үйлдвэрүүдэд 188 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Манай улс бүх ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох юм бол жилд 4.7 их наяд төгрөг олох боломжтой аж. Гэтэл өнөөдрийн байдлаар 1.2 их наядын борлуулалттай байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монголын хаан ширхэгт ноолуур нь дэлхийд брэнд болох ёстой. Байгалийн өгөгдөл, өөрийн онцлог чанараараа хосгүй. Хамгийн гол нь бид техник технологио сайжруулж, өнгө, загвараа өөрчлөх хэрэгтэй. Манай улс жилд 10 тонн ноолуур бэлдэж, 40 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Үүнийг 60 хувьд хүргэхийн тулд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ” гэв.

Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрөгч онд батлуулсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийт 188 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байрыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлж, 1500 ажлын байрыг бий болгож, борлуулалтыг 27 хувиар өсгөсөн байна.
  Эх сурвалж: Зууны мэдээ сонин

admin

Read Previous

Орон сууцны тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ

Read Next

Махны үнэ буурч байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *