НҮБ санхүүгийн асуудалд орно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийлээ. Тэрээр “НҮБ ирэх сард ажилчдынхаа цалинг тавих хангалттай хөрөнгө төсөвгүй болж магадгүй. Мөн санхүү нь шавхагдах эрсдэл тулгараад байгаа талаар сануулжээ. Тиймээс төсвийн шимтгэлээ төлөөгүй орнуудыг яаралтай төлөхийг уриалсан байна.

Түүний хэлснээр өнгөрсөн жилийн есдүгээр сард 78 хувийг төлсөнтэй харьцуулахад өнгөрсөн сарын сүүлээр гишүүн орнууд тогтмол төсвийн шимтгэлийн 70 хувийг төлсөн байна. Тиймээс Антонио Гутерриш албан ёсны айлчлалынхаа тоог багасгах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг хйошлуулах, албан ёсны хурлаас гадуур төлөвлөсөн үйл ажиллагааг цуцлах зэргээр нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүсчээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

admin

Read Previous

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Read Next

Угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэгүй суурилуулж өгнө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *