Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой байгуулагдсан ажлын хэсэг хуралдана

УИХ-ын даргын захирамж гарган авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлан ажиллаж буй. 

Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсэг 10.00 цагаас эхлэн хуралдах тов гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын даргын 177 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд хуралдах юм.

admin

Read Previous

Гэр бүлийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ

Read Next

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *