Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтиин талаар шууд хэлэлцүүлэг хийв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ард нийтийн санал асуулгаар асуухад нийт 30 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоо гарсан. Мөн хугацааг нь ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Зардал мөнгийг хэмнэх, ирцийг хангах нэг аргыг бид бодож байна. Би саяхан нэг захирамж гаргасан. Энэ бол УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажиллаж ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийх тухай захирамж. Мөн төрийн байгууллагууд болон намуудын төлөөллийг оролцуулж ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах комисс байгуулж байгаа. Энэ шийдвэр маргааш албажиж гарна.

УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийх тухай УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг бууруулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байгаа. Бүх зардал нь нийлээд 30 тэрбумд хүрэх тооцоо гарчихаад байна” гэв.

admin

Read Previous

Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа

Read Next

УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах Захирамж гаргалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *