Нийслэлийн прокурорын газрын даргаар Д.Энхтөр томилогдоно

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш даргын суудал нь эзэнгүй байсан Нийслэлийн прокурор энэ долоо хоногт эзэнтэй болно.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байдаг.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор дээрх шийдвэр гаргахад хүрсэн гэдэг.

Тэрбээр “Ажил үүргээ чин шударгаар хийж ирсэн. Гэтэл элдвээр хэлж хардаж сэрдэх нь хэрээс хэтэрлээ. Амралтгүй шахам зүтгэж зүтгэчихээд эцсийн дүндээ ингэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Хийж чаддаг хүнд нь ажлаа өгье” гэж ярьж байсан удаатай.

Түүнийг ажлаасаа чөлөөлөгдсөний дараа оронд ямар хүн ирэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд удаж байна. 

Тэгвэл түүний оронд Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр томилогдоно гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Өнөө маргаашгүй томилгоо хийгдэх гэж байгаа талаар хэлсэн юм. 

Д.Энхтөрийн хувьд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор хийж байгаад Сүхбаатар дүүргийн прокуророор томилогдож байжээ.

Харин ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Баярмагнай ерөнхий прокурор руу дэвшсэн сурагтай байна.

admin

Read Previous

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв

Read Next

Хонгконгийн үймээн ба БНХАУ-ын хувьсгалын 70 жилийн ой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *