Монголын хүүхдийн спортын 6 дугаар наадам болно

Дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог Монголын хүүхдийн спортын ээлжит 6 дугаар наадам 2019 оны 9 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын есөн дүүрэгт спортын 34 төрлөөр 22 байршилд зэрэг зохион байгуулагдана. Зуны спортын төрөлд, байт харваа, бадминтон, бокс, буудлага,  сагсан бөмбөг /3х3/, сагсан бөмбөг /5×5/, самбо бөх, таеквондо (ДТХ), футзал, волейбол, чөлөөт бөх, спортын гимнастик, хөнгөн атлетик, даам , хүндийн өргөлт,  дугуй,  шатар, жүдо бөх, ширээний теннис зэрэг төрлөөр явагдах аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын төрлүүдэд хонхот бөмбөг, хөнгөн атлетик, жүдо, бочий зэрэг төрлүүд багтжээ. 

  Монголын хүүхдийн спортын наадам одоогоос 20 жилийн өмнөөс эхлэн өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортоор хичээлүүлэх, тэдгээрийн бие бялдарийг чийрэгжүүлэх болон алдартай тамирчдын залгамж халааг бэлтгэх, эрүүл өрсөлдөх чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа зохиогдож ирсэн түүхтэй.

admin

Read Previous

Төрийн банкнаас жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээл авах боломжтой боллоо

Read Next

Токиогийн хөрөнгийн биржийн индекс огцом унажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *