Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд байр сууриа нэгтгэх юм. МАН-ын бүлэг олон өдөр хуралдсаны эцэст өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ойлголцолд хүрсэн аж. Тодруулбал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд  УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалт тусгасан. Үүнээс эрх баригчид УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг дэмжиж, харин гишүүдийн тоог 99 байхаар сонгосон байна. Харин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлж буй.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үргэлжлэн хуралдана. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлэн хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

admin

Read Previous

”ABU Robocon-2019 Mongolia” тэмцээнд Монголын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарлаа

Read Next

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжина

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *