Монголын залуучууд чуулна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “White Rock” төвд “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” Монголын залуучуудын хөгжлийн үндэсний V чуулган болно.

Хөтөлбөрийн дагуу үдээс өмнө залуучууд иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үдээс хойш 15:00 цагаас нэгдсэн чуулган эхэлнэ. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн залуусын төлөөлөл 600 гаруй залуус оролцох юм. 

admin

Read Previous

Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Read Next

Ууланд далдалж нуусан экскаваторуудыг илрүүлж, албадан буулгав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *