Их долоогийн уулзалт эхэлсэн ч худалдааны дайн хурцдав

Дэлхийн хамгийн чинээлэг эдийн засаг бүхий долоон улсын удирдагчдын уулзалт Францын зүүн өмнөд эргийн Биарритз эргийн үзэсгэлэнт орчинд эхлээд байна. Их долоон улсын тэргүүлэгчид дэлхийн эдийн засгийн бууралт болон олон улсын хүрээнд цараагаа тэлж буй нэгдмэл бус байдлын талаар чухалчлан хэлэлцсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Франц, Британи, Япон, Герман, Итали болон Канадын тэргүүнүүдтэй Францын эрэгт гурван өдрийн турш өрнөх яриа хэлэлцээрт оролцож байна. Тэд ардчилал, хүйсийн тэгш эрхийн харьцаа, боловсрол, цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвээр хэлэлцэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын томоохон албан тушаалтнууд хөтөч улс болох Францын ерөнхийлөгч Э.Макроныг төрийн удирдлагуудын уулзалтыг хагаргах асуудалд илүү анхаарч, дэлхийн чухал сэдвүүдийг орхигдуулж байна хэмээн шүүмжилж байв. Гэсэн ч Францын талаас үүнийг няцааж, ням гаригт эхэлсэн уулзалтыг эдийн засаг, худалдаа, аюулгүй байдалд анхаарсан хэлэлцүүлгүүдэд хандуулсан юм. Францад хөл тавьснаасаа хэдхэн цагийн дараа Д.Трамп Хятадтай хийж буй худалдааны дайнаа улам хурцатгжээ. “Дотоодын худалдаагаа хамгаалахын тулд гаалийн татварын арга хэрэгсэл ашиглаж байгаад би үнэхээр их санаа зовж байна” хэмээн Британийн Ерөнхий сайд Б.Жонсон бямба гаригт хэвлэлд ярьжээ. Гэтэл дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Д.Трамп хөтөч улс Францын дарсанд татвар ногдуулах тухай ярьсан нь урд хожид үзэгдээгүй зүйл юм. Өмнө нь Парис АНУ-ын технологийн компаниудад ногдуулсан дижитал татвараа бууруулж байв. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Таск “Д.Трамп энэхүү саналаа хэрэгжүүлбэл Европын холбоо ч хариуг нь барина” хэмээн санаа зовниж байгаа билээ.
  Эх сурвалж: Зууны мэдээ сонин

admin

Read Previous

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Read Next

Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *